Duration 2:51:10

Сажа ёсны Очирт Пүрэв ядам сахиусны хурал 2-р хэсэг

98 watched
0
3
Published 19 Aug 2021

Сажа ёсны Очирт Пүрэв ядам сахиусны хурал 2-р хэсэг Жил бүрийн Төвөд тооллын 7 сар буюу Намрын эхэн сарын шинийн аравнаас эхэлдэг Очирт Пүрэв ядам сахиусны хурал маргааш БНЭУ-ын Уттарканд мужийн нийслэл Дерадүн хот дахь Сажа Чойгар төв хийдэд албан ёсоор эхэлж 12 хоногийн турш хурах юм. Тус хуралын үүсэл, тус эрдмийн талаар манай FB & FP-с хайлт хийж уншиж судална уу. Анх 7 дугаар зуунд Гүрү ринбүчи Ловон Бадамжунай Төвдөд залраад Пүрэвийн эрх авшигийг хайрлах үед Сажа ёсыг хожим үүсгэсэн Хон овогтнуудын дээд ламтан Лүйвансанбу хүртэж дамжуулсаар 16 дугаар зуун хүргэж, тэр цаг дор дамжлагыг улам баяжуулж Сажа ёсны Их ширээт Агчин Гунгааринчин (1517-1584) лам Төвдийн тооллын 7 ��ард хурж байхаар Пүрэвийн бүтээлийн хурлыг дэглэж хурж эхэлсэн нь өнөөг хүртэл тасраагүй Хон овогтны дамжлагат Пүрэвийн бүтээлийн хурал гэдгээр ялгамжаатай билээ. 41 дүгээр Са��а Богд багш маань “ Бид 1959 онд эрх чөлөөгөө алдаж Энэтхэгрүү дүрвэж ирээд олон жасаа хурлаа тасалдуулахад хүрсэн ч Пүрэвийн бүтээлийн хурлаа огт таслалгүй тэр жилдээ хурж чадсан юм” гэж ихэд нандигнан айлддаг билээ. Манай хийдээс 2014 онд Пүрэвийн бүтээлийн хурлын уламжлалыг сэргээж Монголд хуруулах хүсэлтийг Их гэгээнтэн Занабазар ринбүчийд айлтгаснаар Ринбүчий болгоож 2015-2019 онуудад 5 жил тасралтгүй хурсныг сүсэгтэн олон мэдэх билээ. Цар тахлын улмаас сүүлийн 2 жил энэхүү нандин бүтээлийн хурал маань тасалдаад байгаа юм. Энэ жилийн тус бүтээлийн хурлын нэгэн баярт мэдээ бол 2017 ��нд Ринбүчийн сангаас ивээн тэтгэж Энэтхэгт эрдэм суралцахаар очсон 33 ламхай нарын дотроос Монгол хүний оюуны чадамж, хичээл зүтгэл байхад юунд ч хүрч чаддагийг харуулж Чойдогжамцын Мөнх-эрдэнэ, Дашхүүгийн Лхагвадаш хоёр маань 8 сарын 19,20-ны өдрийн Пүрэвийн бүтээлийн хурлыг Дээрхийн гэгээнтэн Сажа Богд, 42 дугаар Сажа Тризин тэргүүтэй олон лам нарын өмнө унзадлаж Дүнбагүрва хэмээх шалгалт шүүлэгийг өгөх гэж байна. Энэ шалгалтыг өгөхдөө Сажа ёсны Цогчин уншлага, Гүнгэрэг тэргүүтэй чогнууд, Гомбогүр, Лхам, Шалши тэргүүтэй сахиуснуудын хурлыг бүрэн дүүргээд Сажа ёсны Их ядамууд болох Хэ базара, Дэмчогийн үүсгэл уншлаганд суралцаад, Пүрэвийн хурлын уншлагыг бүрэн дүүргэж, хурлын бүх л ая дан, найруулгыг удирдан өгдгөөрөө онцлогтой юм. Хоёр ламхайдаа амжилт ��үсье. Энэ өдрүүдийн хурлыг манай нүүр хуудсаар болон Buddha production-ны шууд дамжуулалтаар та бүхэн хүлээн авч, хуралдаа буян заяагаа даатгаарай.

Category

Show more

Comments - 0